Цустай гадил жимс үнэхээр ДОХ-той юу

Цустай гадил жимс үнэхээр ДОХ-той юу


7 жил

   Цустай гадил жимс нь ДОХ-той бус энгийн нэг модний өвчлөлтэй гадил жимс юм. Гадил жимсний мод нь жимслэх үедээ Banana Xanthomonas Wilt (BXW) гэдэг бактерийн үүсэлтэй Мөөгөнцрөөр өвдсөн учраас тийм содон судалтай болдог аж. Уг мөөгөнцрөөр өвдсөн Гадилын мод жимслэлгүй үхдэг боловч зарим тохиолдолд жимслэж эхэлж байгаа мод өвдсөнөөр ийм судалтай гадил ургадаг байж.

Уг мөөгөнцөр нь 1960 онд анх Этиоп-д олж нээсэн ба 2001 онд Угандагийн гадилын тариаланд тархаж цаашдаа төв Африкийн Гадил жимснүүдийг өвчлүүлсэн байна. 2004 он гэхэд Угандагийн гадил жимсний 30-52% нь уг мөөгөнцрөөр өвчилсөн байж. 

Харин чухам яагаад энэ гадил жимс цахим ертөнцөд түгэж ДОХ-той гадил гэх нэрийг авсан бол?

Тэгвэл эн явдал анх 2016 онд дэлгүүрээс авсан гадил жимснээс хачин жигтэй судалтай гадил гарч ирснээр эхэлжээ. Даниэл Фолкс гэдэг эмэгтэй худалдан авсан гадил жимсээ идэх гэж байтал уг гадил жимсэнд сонин судал байгааг анзаарч гэнэ. Тэгээд гадил жимсээ хутгаар зүсэж үзсэн чинь бүхэлдээ тийм судалтай байхыг анзаарч гэнэ. Цочирдсон эмэгтэй худалдагчид очиж мэдэгдэхэд дэлгүүрт байсан бусад гадил жимс ч бас тийм судалтай болохыг мэджээ. Энэ үед бас нэгэн худалдан авагч Мэтт Тоулер худалдан авсан гадил жимснийхээ зургыг Фэйсбүүк хуудсандаа нийтэлж орхиж. Уг явдлын учрыг тайлбарлаж ойлгуулхаас өмнө уг постыг хэдийнээ 6000 хүн шэйр хийчихсэн байсан байна. Ингээд л онлайнаар цус тарьсан жимсний шуугиан эхэлсэн юм байна.

Храин тухайн гадил жимсийг зарсан ASDA сүлжээний эзэн уг гадил жимс хүнд ямарч хор нөлөөгүй бөгөөд зүгээр л ургалтынхаа явцад өвдсөн учраас ийм толботой болсныг тайлбарлан өөрийн хүүхэддээ судалтай Гадил жимс өгч идүүлснээр үйлчлүүлэгчид гомдоллохоо больсон байна. Тэр бүү хэл ASDA сүлжээний ажилтнууд уг гадил жимсний талаар гомдол гаргавал төлбөрийг бүрэн буцааж олгох болон барааг нь сольж өгөхөө амлажээ. 

Эх сурвалж: Дэлхийн фото танин мэдэхүй

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү