Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ноос тухайн сард болсон уралдаан тэмцээнд өндөр амжилт үзүүлж, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд өргөсөн тамирчид, багийг алдаршуулах, сар бүр Монголын спортын ертөнцөд болсон үйл явдлыг дүгнэх зорилгоор "Сарын шилдэг тамирчин"-г тодруулж байгаа. Тэгвэл гуравдугаар сарын шилдэгт долоон тамирчин нэрлэгдсэн байна.
Кыргызстан улсын нийслэл Бишкек хотноо зохион байгуулагдсан чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээний аварга болсон П.Орхон хамгийн олон буюу 4 дэх удаагаа сарын шилдэг тамирчин шагналд өрсөлдөх боллоо. Харин ОХУ-ын Екатеринбург хотноо явагдсан жүдогийн их дуулга тэмцээнд түрүүлсэн ОУХМ Ц.Цогтбаатар 2 дахь сардаа дараалан сарын шилдэг тамирчинд нэр дэвшжээ. Мөн мэргэжлийн сүмогийн Хару башёд түрүүлсэн их аварга Какүрюү М.Ананд, ОХУ-ын Улаан-Үд хотноо болсон Буриадын ерөнхийлөгчийн нэрэмжит чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн тэмцээнд түрүүлсэн Э.Бэхбаяр, Японы Такасаки хотноо явагдсан чөлөөт бөхийн дэлхийн цомын тэмцээнд хүрэл медаль хүртсэн эмэгтэйчүүдийн шигшээ баг тус тус нэр дэвшлээ.
"Сарын шилдэг тамирчин"-г спортын сэтгүүлчид болон олон нийтийн нээлттэй санал асуулгын үр дүнд тодруулах юм. Санал хураалт 4-р сарын 16-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд сарын шилдэг тамирчны нэр 4-р сарын 18-нд зарлагдана.
"Сарын шилдэг тамирчин"-г спортын сэтгүүлчид болон олон нийтийн нээлттэй санал асуулгын үр дүнд тодруулах юм. Санал хураалт 4-р сарын 16-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд сарын шилдэг тамирчны нэр 4-р сарын 18-нд зарлагдана.
Сар бүрийн эхний хагаст тодрох сарын шилдэг тамирчинг тодруулахдаа дараах зарчмыг баримтална.
-
Спортын сэтгүүлчдийн санал - 50 хувь /Монголын спортын сэтгүүлчдийн холбоотой хамтран/
-
Онлайн санал асуулга - 50 хувь /цахим сайтууд, бусад онлайн хэрэгслүүдээр/