Нөөцийн махыг өнөөдрөөс худалдаалж эхэллээ


7 жил

   Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яамнаас махны хомсдол, махны үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх зорилгоор жил бүр нөөцийн махыг хямд үнээр зах зээлд бэлтгэн гаргадаг билээ.  Энэ жилийн хувьд өнөөдрөөс нөөцийн махыг худалдаалж эхэллээ. Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын хүн амын хэрэгцээнд зориулан тодорхой тогтоосон үнээр худалдаалах аж.

Дашрамд, Улаанбаатар хотод 79, хөдөө орон нутагт 44 үйлдвэр, цех үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүнээс хүсэлт гаргаж, шаардлага хангасан 25 үйлдвэр, аж ахуй нэгжийг сонгон одоогоор нийт 12.8 мянган тонн махны нөөц бүрдүүлжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү