Баянзүрх дүүргийн дэд бүтцийг сайжуулах ажлын хэсэг хуралдав


8 жил

‘’Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах жил’’-ийн хүрээнд хэрэгжиж буй ‘’Манай хороо-Миний гудамж’’ аяны дэд ажлын хэсэг хуралдлаа.

Тус аян энэ оны 10 дугаар сарыг хүртэл үргэлжлэх бөгөөд Гудамж, зам талбайг тохижуулах, Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, Байгууллага, аж ахуй нэгжийн гадна хаяг, хаягийн байгууламжийг холбогдох журамд нийцүүлэх, Хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах, Гудамж, зам талбайн гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх, Инженерийн шугам сүлжээ дэд бүтцийг сайжруулах гэсэн үндсэн 6 чиглэлээр явагдаж байгаа юм.

Тэгвэл уг хуралдаанаар аяны хүрээнд дүүргийн хэмжээнд өнгөрсөн хугацаанд хийгдсэн ажлуудаа тайлагнаж, цаашид хэрэгжүүлэх ажлаа төлөвлөж, боловсруулсан юм. Түүнчлэн дүүргийн Засаг даргын орлогч, Манай хороо-Миний гудамж аяны ажлын хэсгийн ахлагч Т.Батцогт хороодын Засаг дарга болон Нийтлэг Үйлчилгээний газруудад тус аянтай холбогдуулан заавар, зөвлөгөөг өгч ажиллалаа хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү