"Жи тайм” компанийн ерөнхий захирал М.Маратыг 2017 оны гуравдугаар сард баривчлан Мөрдөн байцаах газрын хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Түүнтэй холбоотой хэргийг шалгах ажиллагаа дуусаад прокурорын байгууллагад шилжүүлсэн болохыг цагдаагийн байгууллагаас мэдээлж байсан. Гэтэл шалгалтын явцад батлан даалтад гарч гадуур байцаагдаж байсан М.Марат ор сураггүй алга болжээ. Тиймээс цагдаагийн байгууллагаас түүнийг эрэн сурвалжилж эхэлжээ.
