Нийт гишүүдийн 50 гаруй хувийн ирцтэй эхэлсэн тус хуралдаанаар маргаантай хэсэг буюу Баянзүрх дүүргээс Ж.Батзандан гишүүний туслах С.Амарсайхан нарын 11 хүнийг батламжилжээ.

Тус намын дотоод сонгууль өнгөрөгч сарын 25-нд болсон бөгөөд Баянзүрх дүүрэгт Ж.Батзандан гишүүний туслах С.Амарсайхан саналын хайрцаг авч зугтаасан, мөн тус дүүргийн АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга М.Бадрах нь өөрийн гарын үсэг, тамга бүхий хуурамч намын батлах тараасан зэрэг асуудал үүссэн учраас тус намын хорооны гишүүд энэхүү сонгуулийг хууль бус, хүчин төгөлдөр болсон гэж үзэхгүй байгаа юм.

Хуралдааны үеэр Нийслэлийн АН-ын хорооны дарга Д.Баттулга Баянзүрх дүүрэгт үүссэн асуудал хэрээс хэтэрч байгааг журмын нөхөддөө хатуухан сануулжээ. Үүнээс гадна Үндэсний бодлогын хорооны хуралдаанаар Нийслэл, дүүргийн ИТХ-д нэр дэвшигчийг тодруулах журмыг хэлэлцсэн бөгөөд гишүүдийн олонхийн эсэргүүцэлтэй тулгарсан аж. Баянзүрх дүүргийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч М.Далайцэрэн “АН-ын хурал коммунист намын хурал шиг боллоо” гэв.

www.gereg.mn