29-р тусгай сургуулийн хүүхдүүд мөрөөдлийн газрын зургаа бүтээлээ


7 жил


Сургалтанд дүүргийн Засаг даргын орлогч Ц.Шижир, 9 дүгээр ангийн 3 бүлгийн 35 сурагчид, анги удирдсан багш нар, нийгмийн ажилтан, захирал хамтдаа оролцлоо.
Нийслэл, дүүргийн хүүхдүүдэд тэр тусмаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд өөртөө болон ирээдүйдээ итгэх итгэлтэй, хүсэл мөрөөдөлтэй, аз жаргалтай сурч хөгжих боломжийг бүрдүүлэхэд энэхүү сургалтын ач холбогдол оршиж байгаа юм. 
Нэг үүд нээгдвэл мянган үүд нээгдэнэ гэдэг. 
Дүүргийн Засаг даргын орлогч Ц.Шижир хүүхдүүдийн бүтээсэн Мөрөөдлийн газрын зургийг үзэж сонирхон хүсэл мөрөөдлийг нь сонсож, тэдэнд мөрөөдлөө биелүүлэхийн төлөө сайн суралцахыг захиж, бэлэг- дурсгалын зүйл гардууллаа. 
Хүүхдүүд өөрийгөө илүү сайн таньж мэдэн урам зориг авч, ажил мэргэжлийн чиг баримжааны анхны төлөв байдлаа тогтоон хэзээ ч мартагдахгүй нэгэн сайхан үүдийг нээсэн гэдэгт итгэлтэй байна.


САЙН ҮЙЛС БҮХЭН ТҮГЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
БОЛОВСРОЛЫН ХЭЛТЭС

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Ц.Шижир хомо [202.126.89.xxx] 7 жил
УБ Баасаа арилгаач ээ хогоо хийж энд далдага цариалаад яваан бэ.