УИХ-ын гишүүн Д.Гантулгыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэхийг хойшлуулав

УИХ-ын гишүүн Д.Гантулгыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэхийг хойшлуулав


7 жил

 

Учир нь, УИХ-ын гишүүн Д.Гантулгыг прокурорын байгууллагаас яллагдагчаар татаж, УИХ-д бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх хүсэлт тавьжээ. Тиймээс УИХ-ын гишүүн Д.Гантулга өөрөө бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтээ УИХ дахь МАН-ын бүлгийн хуралд өнгөрсөн баасан гаригт танилцуулсан байна.

УИХ-ын тухай хуулийн 6.13-т “Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг Төрийн байгуулалт болон Хууль зүйн байнгын хороо, УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар, нууц санал хураалтаар шийдвэрлэх” гэж заажээ. Иймээс түүний хүсэлтийг МАН-ын бүлэг хүлээн авч хуулийн дагуу УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороогоор хэлэлцэхээр болсон юм.

Уг дэд хороо хуралдсан , боловч хуулийн мухардалд орсон талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хэлэв.

Учир нь, Улсын ерөнхий прокуророос ирсэн санал нь Үндсэн хуулийн Цэцээс хүчингүй болгосон УИХ-ын тухай хуулийн 6.9-т үндэслэсэн аж. Үндсэн хуулийн Цэцийн хуралдаанаар УИХ-ын тухай хуулийн 6.9.1 буюу Улсын ерөнхий прокурор УИХ-ын гишүүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь нотлох баримттайгаар баривчилсан үед түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулах тухай заалтыг хүчингүй болгосон юм.

Тиймээс одоо уг хуульд өөрчлөлт оруулах хүртэл УИХ-ын гишүүн Д.Гантулгыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэхийг хойшлуулав.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү