Ерөнхийлөгч хүүхэд бүрт мөнгөн тэтгэмж олгох төслөө УИХ-д мэдүүллээ


7 жил

   Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу “Хүүхдийн мөнгө олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг санаачлан боловсруулсан юм. Өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд уг тогтоолын төслийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургаадугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт тус тус заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Монгол Улсын хүүхэд бүртхүүхдийн мөнгөн тэтгэмж буюу “Хүүхдийн мөнгө олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг санаачлан боловсруулсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүүхдийн мөнгө гэдэг бол халамж биш манай улсын хүн амаа өсгөх бодлого, хүүхдийг багаас нь баян ядуу хэмээн ялгаварлаж, төрөөс алагчилж үзэж болохгүй хэмээн удаа дараа хэлж байсан юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү