100 айл дахь үйлчилгээний төвд гадаад паспортын захиалга авахгүй


7 жил

   Төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай үзүүлж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах зорилгоор 2018 оны 04 сарын 09-нөөс буюу ирэх даваа гарагаас эхлэн гадаад паспортаа төвийн 6 дүүрэг, Дүнжингарав, Драгон, Мишээл, 7-н буудлын Оргил худалдааны төвд байрлах нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдийн Улсын бүртгэлийн хэлтэст харьяалал харгалзахгүй захиалж, захиалсан газраасаа авах боломжтой болсон.

Харин Зуун айлд байрлах ОӨУБЕГ-ын үйлчилгээний нэгдүгээр байранд гадаад паспортын үйлчилгээ үзүүлэхгүй юм. Нэг цэгт төвлөрч байсан үйлчилгээг сааруулж, 10 цэгээр дамжуулан иргэдэд үйлчилнэ. Харин гадаад паспортын хугацааны сунгалтыг Зуун айл дахь Гадаад паспортын хэлтэс үзүүлэх аж. 

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү