АНХААР: Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ


8 жил

   Өнөө шөнө Төв, Дундговь, Дорноговь, Хэнтий, Сүхбаатарын нутгаар салхи секундэд 18-20 метр хүрч, хүчтэй цасан шуурга шуурна. Маргааш өдөр Сүхбаатарын нутаг, Дорноговийн зүүн, Дорнодын өмнөд хэсгээр цасан шуурга шуурна. Мөн шөнө нутгийн зүүн хагаст, маргааш зүүн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний хур тунадас, цас орж, хүчтэй цасан шуурга шуурч хүйтрэх тул зам, даваа гүвээ цасанд дарагдаж халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна. 
Цаг агаар болон замын нөхцөл байдал 2018.04.05-ны өдрийн 08:00 цагийн байдлаар - Зүүн аймгийн нутгаар буюу Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгуудын нутгаар цасан шуургатай, салхины хурд 16-20 м/с - Урд буюу Дорноговь, Говьсүмбэр, Дундговь, Өмнөговийн нутгаар шороон шуургатай, салхины хурд 16-20 м/с - Төв аймгийн нутгийн ихэнх хэсгээр цасан болон шороон шуургатай, салхины хурд 16 м/с хүрч ширүүсэх тул зорчигч тээвэрчид анхаарал болгоомжтой зорчино уу.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү