Өнөөдөр ханш нээгдэнэ


7 жил

   Жил бүрийн хаврын энэ өдөр ханш нээж амьтад ичээнээсээ гардаг. Ханш нээх гэдэг нь хаврын их улирлын доторх зургаан бага улирлын тав дахь нь гэж зурхайн номд бичсэн байдаг. Бага улирал билгийн тоолол буюу сарны зурхайн ёсны хаврын дунд үе, аргын буюу нарны зурхайн дөрөвдүгээр сарын 5-6-нд тогтмол эхэлдэг.

Ханш гэдэг үг нь ээлтэй сайн гэсэн утгатай. Ханш нээх улирал эхэлмэгц огторгуйн тоос арилан цэлмэж, анхны солонго татдаг. Хорхой гэнэт олширвол зун нь ган болно гэж шинждэг. Харин шувуу гол мөрний усанд орвол дулаарахын шинж. Хаврын цас шоргоолжны үүрийн хойд хэсгээс эхэлж хайлбал зуншлага сайхан болж, өвс ургамал тэгш ургахын тэмдэг хэмээн бэлэгддэг байна. Ханш нээх цагаар малчид мориныхоо дэлийг засч дөрвөн настай хязаалан үрээг хөнгөлдөг уламжлал бий.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү