"Эрдэнэс-Тавантолгой" компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон Б.Ганхуягийн ажилласан байдлыг танилцуулъя.

1999-2000 онд Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ажилтан,
2001-2007 онд Монголын оюутны холбооны дэд ерөнхийлөгч, ерөнхийлөгч,
2005-2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын орон тооны бус зөвлөх,
2005-2007 онд "City phone” ХХК-ийн гүйцэтгэх захирал,
2007-2013 онд "Эрдэнэс” ХХК-ийн Захиргааны хэлтсийн дарга, дэд дарга,
2008-2012 онд "Тавантолгой”, "Оюу толгой” төслийн нарийн бичгийн дарга,
2007-2013 онд "Эрдэнэс Монгол” ХХК-ийн Захиргааны хэлтсийн дарга, дэд захирал,
2011-2012 онд "Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн,
2015 онд Шадар сайдын зөвлөх,
2016 онд УИХ-ын гишүүний зөвлөх
2016 оны 9 дүгээр сараас "Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн тэргүүн дэд захирал.