С.Баярцогтыг үргэлжлүүлэн хорихоор болов

С.Баярцогтыг үргэлжлүүлэн хорихоор болов


7 жил

Авлигатай тэмцэх газраас Дубайн гэрээтэй холбоотойгоор С.Баярцогтыг яллагдагчаар татаж хорьсон талаар мэдээлсэн билээ. Өнөөдөр С.Баярцогтыг үргэлжлүүлэн хорих эсэхийг нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн шүүх хэлэлцэж шийдвэрээ гаргав. Шүүхээс  түүнийг үргэлжлүүлэн 30 хоног хорих шийдвэрийг гаргасан бөгөөд  шүүх хуралдаан хаалттай болж, С.Баярцогт онлайнаар оролцжээ. 

Шүүх хурлын дараа түүний өмгөөлөгч Г.Орхон "Миний үйлчлүүлэгч С.Баярцогтыг АТГ-аас энэ сарын 1-нд гэрчээр мэдүүлэг авна гэж дуудсан. Мэдүүлэг авч дуусаад шууд хорьсон. Өчигдөр яллагдагчаар татах тогтоол гаргасан. Өнөөдөр үргэжлүүлэн хорих шийдвэр гаргалаа. Шүүхийн шийдвэрт гомдолтой байна. С.Баярцогт  АНУ-д сурч байхдаа хууль хяналтын байгууллагаас зугтаалгүй ирж мэдүүлэг өгсөн. Мөн  АТГ-аас амралтын өдөр бүтэн сайнд дуудаж байцаахад хүртэл бөмгөөлөгчгүй очсон. С.Баярцогтод оргон зугтах юм уу, хамтарч ажиллахгүй гэх үндэслэл байхгүй байхад хорих шийдвэр гаргасантай санал нийлэхгүй, гомдолтой байна" гэв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү