Хавдрын эсрэг эмний үнэ 2013 оноос хойш 15 дахин нэмэгджээ


7 жил

Хавдрын эсрэг үйлчилгээтэй “Ломустин” хэмээх эмний үнэ АНУ-д 2013 оноос хойш 1400 хувиар нэмэгджээ. Тиймээс Сенатын хэсэг гишүүд үнийн өсөлтийн шалтгааныг мөрдлөн шалгахаар болсон байна. Тэд эхний ээлжинд эмийг үйлдвэрлэдэг “Tri-Source Pharma” компанийн тэргүүн Роберт Дикричид захидал бичиж, үнийн өсөлтийн шалтгаан, уг эмийг бүтээхэд гардаг зардал болон олдог ашгийнхаа талаар мэдээлэл өгөхийг шаардсан байна.

Тус компани ломустиныг үйлдвэрлэх эрхийг 2013 онд өөр компаниас авч байсан аж. Тэр үед нэг капсул нь 50 ам.доллар байсан бол одоо 768 ам.доллараар зарагдаж байгаа ажээ.  

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү