Жүжигчин Алек Валдвин энэ өдөр 60 нас хүрч байна. Тэрээр залуудаа халуухан жүжигчдийн тоонд зүй ёсоор ордог байжээ. Харин тэрээр өдгөө 60 насандаа тав дахь хүүхдээ хүлээж байгаа юм. Тэрээр хоёр удаа гэрлэсэн бөгөөд анхны эхнэртэйсээ нэг охинтой. Харин хоёр дахь эхнэр Хилари Томас түүнд хоёр хүү нэг охинтой төрүүлж өгсөн бөгөөд удахгүй төрөх гэж байгаа. Мөн удахгүй төрөх хүүхэд нь хүү хэмээн зарласан байна.
