Нөгөөдөр ханш нээгдэнэ


7 жил

Энэ сарын 5-нд ханш нээх өдөр тохионо.

Ханш гэдэг үг нь ээлтэй сайн гэсэн утгатай. Ханш нээх улирал эхэлмэгц амьд байгаль сэргэж хорхой шавьж хөдлөж, ичсэн тарвага зурам нүхнийхээ ам руу харж хэвтэнэ гэдэг. Дорно зүгийн ард түмэн ханш нээх өдрийг гэгээн тунгалаг сайн өдөр хэмээн бэлгэшээн дээдлэж зул өргөдөг.

Энэ өдөр өмнө зүгээс хур буувал өвс муу ургаж, үр тариа тааламжгүй болно хэмээн үздэг. Хорхой гэнэт олширвол зун нь ган болно гэж шинждэг. Харин шувуу гол мөрний усанд орвол дулаарахын шинж. Хаврын цас шоргоолжны үүрийн хойд хэсгээс эхэлж хайлбал зуншлага сайхан болж, өвс ургамал тэгш ургахын тэмдэг хэмээн бэлэгддэг байна. Ханш нээх цагаар малчид мориныхоо дэлийг засч дөрвөн настай хязаалан үрээг хөнгөлдөг уламжлал бий.

Ханш нээх өдөр ард олон буяныг үйлдэх ёстой аж.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү