"Цахим эрин ба сэтгүүл зүй, чиг хандлага” сэдэвт үндэсний симпозиум боллоо


7 жил

Сэтгүүл зүй судлаачдын "Цахим эрин ба сэтгүүл зүй, чиг хандлага” сэдэвт  үндэсний  IV симпозиум 3-р сарын 30-нд боллоо.  Тус симпозиумд сэтгүүл зүйн чиглэлээр мэргэжилтэн бэлддэг их, дээд сургуулиудын эрдэмтэн багш, судлаачид  оролцож, цахим сэтгүүлзүйн хөгжилтэй холбоотой салбарын тулгамдсан асуудлаа хэлэлцсэн юм. 

Энэхүү симпозиумыг МУИС, ХУИС, МУБИС, "Улаанбаатар Эрдэм-Оюу” Дээд сургууль хамтран зохион байгуулж,  Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, Харилцаа холбооны зохицуулах хороо, Монголын сайтын холбоо дэмжиж оролцлоо.

МУИС-ийн ШУС-ийн багш оюутны хөгжил, нийгмийн ухааны салбар хариуцсан Дэд захирал, доктор, дэд профессор Б.Болд-Эрдэнэ "Интернэт орчин, сэтгүүл зүй, боломж”, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн СМТТ-ийн эрхлэгч, доктор, профессор Д.Дагиймаа "Технологийн эрин үе дэх хэвлэл мэдээлэлд тулгарч буй сорилт, тулгамдсан асуудлууд”,  МУБИС-ийн Нийгэм, Хүмүүнлэгийн ухааны сургуулийн захирал, доктор, профессор Ж.Батбаатар "Дижитал эрин үеийн сэтгүүл зүй, баримтлах зарчмууд”, ХХЗХ-ын мэргэжилтэн Т.Батболд "Онлайн контентын олон улсын зохицуулалтын орчин"  сэдвээр тус тус илтгэл тавив. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү