Г.Баасан: Авлигачдыг хашрааж чадахгүй байгаа АТГ-т хариуцлага тооцох ёстой


7 жил

Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн зөвлөлөөс хэвлэлийн хурал хийж, нийгэм бүхэлдээ авлигад идүүлсний хариуцлагыг УИХ, АТГ хүлээх ёстой гэлээ.

Учир нь АТГ УИХ-ын байгууллага бөгөөд шууд хамааралтай байгаа гэв. Авлигын төсөөллийн индексээр Монгол Улс эрс ухарсан, хариуцлага тооцох АТГ болон хуулийн байгууллагууд нь хараат болсон гэдгийг Олон улсын байгууллагаас дэлхий дахинаа мэдэгдчихсэн хэдий ч энэ талаар УИХ-аас АТГ-т ямар ч хариуцлага тооцоогүй гэдгийг тэд хэлж байна.

Авлигачдыг хашрааж чадахгүй байгаа АТГ-т хариуцлага тооцох ёстой. Хэрэв тооцож цадахгүй бол УИХ-ыг тараахаас өөр гарцгүй гэдгийг АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан мэдэгдлээ.

АТГ-ын 2017 оны үйл ажиллагааны товч тайлан гарсан бөгөөд ОНЗ-иөөс тус ажлын тайланд дүн шинжилгээ хийхэд манай улсын Авлигатай тэмцэх ажил чанаргүй, үр дүнгүй байна гэв. Учир нь төрийн өндөр түвшний авлига нь эрх мэдэл бүхий албан тушаалтны хоорондын хамаарал бүхий санаатай үйлдэгддэг бүлэглэдэг хэрэг гэж тэд үзэж байна.

Эх сурвалж: Gogo.mn

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү