Сонсгол болон харааны бэрхшээлтэй нэгэн охины талаар өгүүлэх Энэтхэг киног мэдэхгүй хүмүүс ховор биз. Тэгвэл уг кино нь бодит түүх бөгөөд АНУ-ын сурган хүмүүжүүлэгч, нийгмийн халамжийн зүтгэлтэн Хелен Адамс Келлер гэх бүсгүйн талаар юм.
Тэрээр 1880 оны зургаадугаар сарын 27-ны өдөр Алабама мужид сэхээтэн гэр бүлд мэндэлжээ. Хоёр нас хүрээгүй байхдаа хүнд өвчин тусч, эмч нарын хүчээр амьд үлдсэн ч хараа сонсголын чадвараа алдсан байна. Харин 1887 онд түүний эцэг Артур, эх Кэйт нь хараагүй хүүхдийн боловсролын талаар судалгаа хийж байсан Александр Грэхэм Беллтэй уулзаж тусгай сургууль руу захидал бичүүлснээр Анн Салливан гэх амьдралынхаа багш, сайн найзтайгаа учирсан байна. Мөн "Радклифф" их сургууль буюу өнөөгийн "Харвард"-ын их сургуульд элсэн орсон байна.
Тэрээр өөрөө хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй байсан ч түүнийгээ даван туулж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн боловсрол, нийгмийн талаар ихийг хийж бүтээсэн юм.Түүхэн дэх хамгийн алдартай дүлий хүмүүсийн нэг, тэр дэлхий даяар олон дүлий хүмүүст шүтээн болжээ. Тэрээр 1968 оны зургаадугаар сарын нэгэнд 88 насандаа насан эцэслэсэн байна.