Энхийг сахиулагчдын дунд зохиогдсон марафоны эхний 19 байрыг монголчууд эзэлжээ


7 жил

Афганистанд үүрэг гүйцэтгэж буй энхийг сахиулагчдын дунд зохион байгуулсан "Данкон-2018" 25 км-ийн марафон гүйлтийн тэмцээн “Шинэ Кабул” баазад болж өнгөрчээ. 10 кг ачаа үүрч уралддаг энэхүү тэмцээнд орон, орны 249 энхийг сахиулагч авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс дэд ахлагч Б.Лхагважав 2.00,11, дэд ахлагч Б.Санчир 2.01,19, дэд ахлагч С.Төмөрбаатар 2.02,20 цагийн амжилтаар эхний гурван байрт орсон байна. Түүгээр ч зогсохгүй уг тэмцээний эхний 19 байрыг монгол цэргүүд завсаргүй эзэлж, үүрэг гүйцэтгэж буй бусад орны алба хаагчдыг гайхашруулжээ.    

Энхийг сахиулагчдын дунд зохиогдсон марафоны эхний 19 байрыг монголчууд эзэлжээ

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү