Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд Монгол Улсын гавьяат дасгалжуулагч хэмээх хүндтэй шагнал хүртсэн Ц.Шийрэв, Ж.Баярсайхан нарт өнөөдөр ЗГХА, Биеийн тамир, спортын газрын дарга, гавьяат тамирчин Ц.Шаравжамц, Үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч, Ардын багш, Хөдөлмөрийн баатар, гавьяат дасгалжуулагч Ч.Насантогтох нар хүндэтгэл үзүүллээ. Ц.Шийрэв дасгалжуулагч жүдо бөхийн спортод олимп, дэлхийн хэмжээний тамирчин бэлтгэхээс гадна үндэсний бөхийн улсын цолтой олон шавь түүнд бий. Мөн Монгол түмний уламжлалт баяр цагаан сарын босгон дээр гавьяат дасгалжуулагч хэмээх эрхэм шагнал хүртсэн Ж.Баярсайханд хүндэтгэл үзүүлсэн юм. Түүний шавь нараас ДАШТ-ий алт, мөнгөн медальт М.Уранцэцэг, ДАШТ-ий мөнгөн медальт Амартүвшин гээд эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд өндөрт цуурайтуулсан билээ. Хоёр гавьяат өдгөө энэ онд Индонез улсад болох Азийн наадамд жүдо, самбо бөхийн төрөлд эх орноо төлөөлөн оролцох баг тамирчидаа бэлтгэж байгаа юм. БТСГ-ын дарга спортын салбараас төрийн дээд одон медаль хүртсэн эрхэмүүдийг хүлээн авч хүндэтгэл үзүүлдэг уламжлалын дагуу дээрх хоёр дасгалжуулагчид алд цэнхэр хадаг, мөнгөн аягаар бэлэг барьж, их спортын салбарт үзүүлсэн хөдөлмөр, үр бүтээлд нь баярлаж явдгаа хэлээд цаашдын ажилд нь улам их амжилт хүсэн ерөөсөн юм.
Гавьяатуудад хүндэтгэл үзүүллээ
8 жил /2018-03-30 10:20:10 GMT+8/
Ж.Золжаргал: Х.Нямбаатарыг нийслэлийн төсвийн сонсголд урьсан ч ирэх хүмүүсийн жагсаалтад нэр нь байгаагүй
1227
2 долоо хоног
З.Мэндсайхан: Улсын төсвийн алдагдал 1 их наяд төгрөг байхад нийслэлийн төсвийн алдагдал 2.4 их наяд төгрөгт хүрсэн
1070
2 долоо хоног
Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр нэг гарын үсгээ 50 сая төгрөг хүртэл үнэлдэг гэв
2523
1 сар
Ж.Баярмаа: Монголын дундаж давхарга буюу цалин авдаг 1 сая иргэн өрийн дарамтанд ороод эмзэг бүлэг рүү шилжихэд бэлэн болсон байна
2254
1 сар
О.Хонгор: Иргэний хяналт хэдий чинээ сайн байна, төдий чинээ иргэдийн төлсөн татвар хяналттай байна
115
9 цаг
Хүмүүсийн хэлж заншснаар савны амсар боолгох буюу умайн гуурсан хоолойг боолгохоос аль болох татгалз
77564
24
9 жил
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
-
0
-
0
-
0
-
0
-
0
-
0
- Эхэнд
- Сүүлд