Улаанбаатарт эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулна


7 жил

Хуралдааны  үдээс өмнөх хэсэгт НИТХ-ын Тэргүүлэгчдээс 2018 оны 1 улиралд хэрэгжүүлсэн ажлын тайлан мэдээллийг Хурлын ажлын албаны дарга Б.Батбямба танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан НИТХ-ын төлөөлөгчдийн зүгээс Ажлын албаны даргаас НИТХ-ын тэргүүлэгчдийн хэрэгжүүлсэн ажил,  төлөөлөгчдийн тайлан мэдээ гаргахтай холбоотой асуултад хариулт авлаа.

Үүний дараагаар НИТХ-ын төлөөлөгч, Улаанбаатар чөлөөт бүс байгуулах асуудлыг судлах ажлын хэсгийн ахлагч Р.Дагва Улаанбаатар эдийн засгийн төлөөт бүсийг байгуулахтай холбоотой судалгаа, танилцуулгыг хүргэв. Р.Дагва төлөөлөгчийн хүргэсэн танилцуулгатай холбогдуулан төлөөлөгчид асуулт асууж, саналаа илэрхийлж асуудлын хүрээнд хэлэлцүүлэгт идэвхтэй оролцлоо.

Үдээс өмнөх хуралдааны төгсгөлд НИТХ-аас Улаанбаатар чөлөөт бүсийг байгуулах  саналыг дэмжсэн тогтоол гаргах саналыг төлөөлөгчдийн олонх дэмжлээ. Ийнхүү Нийслэл хотын эдийн засгийн хувьд бэхжүүлэх, иргэдийг ажлын байраар хангах хотын стратегийн томоохон төсөл болох Улаанбаатар эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулах санал НИТХ-аас дэмжигдсэн. Уг бүсийг нийслэлийн зургаан байршлын аль нэгэнд товлохоор хэлэлцэж байгаа юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү