Хөвсгөл аймгийн Засаг даргын томилгоо Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ


7 жил

Нэр бүхий иргэн Үндсэн хуулийн цэцэд хандаж, Засаг даргад нэр дэвшигч нь төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан байх гэсэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шаардлагыг хангаагүй байхад Л.Ганболдыг Хөвсгөл аймгийн Засаг даргаар томилсон нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг  зөрчсөн гэж үзэж мэдээлэл ирүүлжээ.

Хөвсгөл аймгийн Засаг даргыг томилсон Ерөнхий сайдын 2016 оны долоодугаар сарын 20-ны өдрийн 12 дугаар захирамж нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг 2018 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр хийхээр товлоод байна.

Өмнө нь энэ маргааныг хянан хэлэлцэх байсан Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг  маргагч талуудаас гаргасан хүсэлтийн дагуу  хойшлуулаад байв. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [139.5.217.xxx] 7 жил
gazariin naimaachin nutag us uhah geed 50 urgurug geed hutaaad bga lagaag ogcruul