АТГ-ын дарга Х.Энхжаргалын бүрэн эрхийн хугацаа дууссан гэх мэдээлэл олон нийтэд тархжээ. Мөн тус газрын даргад Д.Дорлигжав, Б.Билэгт нарын нэр яригдаж байна гэсэн яриа ч гарчээ.
УИХ-аас Х.Энхжаргалыг 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдөр АТГ-ын даргаар томилсон. Ийнхүү томилохдоо, Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийг үндэслэсэн бөгөөд уг заалтад "Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг УИХ... 6 жилийн хугацаагаар томилно" гэсэн байдаг. УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд томилдог тул хэрвээ уг томилгоо яригдахаар бол хаврын чуулганаар орох ёстой юм.