Хотын шинэ төвийг яармагт байгуулна


7 жил

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийг хот төлөвлөлтийн 8 бүсэд хувааж нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлнэ гэж Эдийн засгийн чуулганы хуралдаанд НЗД-ын орлогч П.Баярхүү илтгэлээ. Тэрээр:

-Төлөвлөлтийн бүс нь өөрийн засаг захиргаа, орон сууц, олон нийт, нийгмийн дэд бүтцийн үйлчилгээ бүхий хотын чанартай 2 төв, дүүргийн чанартай 6 дэд төвтэй байна. Үүнд: Хотын чанартай төвд “Их тойруу” болон Яармаг  хотын төв, Дүүргийн чанартай дэд төвд Баянхошуу, Сэлбэ, Сонсголон, Шинэ хот, Гурвалжин, Амгалан дэд төвүүд багтана.

Улаанбаатар хотын доторх төрийн захиргаа, худалдаа үйлчилгээ, банк санхүүгийн төвлөрлийг сааруулах зорилгоор “Яармаг” хотын шинэ төвийг байгуулна.

Нийслэлийн төр захиргааны байгууллагуудаас өдөрт дунджаар 5700 иргэн, аж ахуйн нэгжид 332 нэр төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Хотын төв рүү хоногт дунджаар 200 мянга орчим авто машины хөдөлгөөн бүртгэгдсэн байна. Хотын захиргааг Яармагт шилжүүлснээр хотын төвийн төвлөрөл буурах юм. Нийслэлийн төсвөөс 2018 онд эхний ээлжийн 1.6 тэрбум төгрөгийг төлөвлөсөн.

Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Баянхошуу, Сэлбэ дэд төвийг хөгжүүлэх төсөл хэрэгжиж байна.

2017 онд Баянхошуу, Сэлбэ дэд төвд нийт 8.7 км урт ариутгах татуургын шугамын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн. Төсөл хэрэгжсэнээр 318 га газарт 7220 өрхийн 28533 иргэн инженерийн болон нийгмийн дэд бүтцээр хангагдана гэлээ.

Эх сурвалж: ulaanbaatar.mn

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Чинзориг [103.57.94.xxx] 7 жил
Hotig telj tomruulah herggui ulam l danhaigah yamar heregtei yum .Niislelee nuulge UB butsaad 500-600 myangan huntei amjirgaa undur gol tuluv dundaas deesh nasni humuustei hot boloh yostoi.Ajilin nasni bolon huuhed zaluus end buugnuruh hereggui daguul hot busad hot oron nutagt ajilin bair gargaj hvn hevin saikhan amidrah nuhtslig tur burduuleh yostoi