УИХ-ын гишүүн Д.Гантулгыг яагаад АТГ-т шалгаж байна вэ. Түүнтэй холбогдох гэмт хэргийг шалгаж байсан Баянзүрх дүүргийн цагдаагийн мөрдөгчийг нь албаны эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй гэсэн үндэслэлээр прокурорын байгууллагаас дахин хэрэг бүртгэл үүсгэсэн билээ.
УИХ-ын гишүүнд холбогдох хэргийг ийнхүү нэгтгэн шалгахаар Прокуророос харьяалал тогтоож тус газарт ирүүлснээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Д.Гантулгыг мэдүүлэг өгнө үү хэмээн 18 удаа дуудсан боловч нэг ч удаа ирээгүй гэдгийг АТГ-ын ажилтнууд хэлж байгаа юм.
Тодруулбал, " Д.Гантулгад одоогоор нийтдээ 18 удаа хандаад байна. Прокурорын дуудах хуудсыг хүлээж авдаггүй. Энэ нь баривчлах үндэслэл болж байгаа тул прокурор 2018.02.22-нд шүүхэд хандсан ч үндэслэлгүй гэсэн шийдвэр шүүхээс гарсан. Шалгалтын ажил үргэлжилж байна. Шаардлагатай гэж үзвэл гишүүнийг баривчлах саналыг эрх бүхий байгууллагад дахин тавих болно" гэлээ.