Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Төмөр замын урдуурх хэвтээ тэнхлэгийн гол гудамж замын зүүн хэсгийн үргэлжлэл зургаан км авто зам" барилгын ажлын хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс зүүн тийш Улиастайн гүүр хүртэлх дугуй замыг барилаа.
Үүнтэй холбоотойгоор 14 нас хүрээгүй хүүхдийг унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, унадаг дугуйгаар хөдөлгөөнд оролцогч иргэн дугуйн тоормос, жолоо, хонх зэрэг нь бүрэн ажиллагаатай, харанхуй үед хөдөлгөөнд оролцохдоо урд талдаа цагаан, ард талдаа улаан гэрэл буюу гэрэл ойлгуур, хоёр хажуу талдаа улаан буюу улбар шар өнгийн гэрэл ойлгууртай дугуйгаар, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн газраас сануулжээ.