- Тусгаар тогтнолын талбайд 12.30 цагаас газар хөдлөлтийн зарлан мэдээллийн дуут дохиогоор хэрхэн ажиллах заавар зөвлөгөөг Онцгой байдлын албаны ажилчид иргэдэд үзүүлэх сургалт хийх гэнэ.
- Сонгинохайрхан дүүргийн 150 сурагч БНХАУ-ын их дээд сургуулиудад 30-100 хувийн тэтгэлгээр суралцах батламжаа гардан авах үйл ажиллагаа дүүргийн иргэний танхимд 11.00 цагаас болно.
- 14.00 цагаас Blue sky hotel 3-р давхарт Crystal room танхимд Японоос ирсэн багш нар "Японы бизнесийн амжилтын нууц" уулзалт семинарыг зохион байгуулна.
- 09.00-15.00 цагт “Бэтэг өвчний тандалт, оношилгоо: БНХАУ – Монголын хамтын ажиллагаа” сэдэвт сургалт, хэлэлцүүлэг Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төвийн хурлын танхимд болно.
