Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан


7 жил

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарах тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг  анхааруулж байна.

2018 оны 03 дугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгороор 0-5 хэм хүйтэн, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Онон, Улз, Халх голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 12-17 хэм,  бусад нутгаар 9-14 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 8-10 хэм дулаан байна.

2018 оны 03 дугаар сарын 29-нөөс 04 дүгээр сарын 02-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

29-нд Алтай, Хангайн уулсаар, 30-нд зарим газраар, 31-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын баруун хэсэг, 4 дүгээр сарын 01-нд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи 30-нд Алтайн салбар уулсаар, 31-нд нутгийн баруун хагаст, 4 дүгээр сарын 01-нд ихэнх нутгаар  секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм дулаан байна. 4 дүгээр сарын 01-нд нутгийн хойд хэсгээр хүйтэрнэ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү