Х.Нямбаатар:22 шүүгчийн хөрөнгийг шалгуулна

Х.Нямбаатар:22 шүүгчийн хөрөнгийг шалгуулна


7 жил

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Б.Энх-Амгалан нар өнөөдөр /2018.03.27/ Төрийн ордны “Б” танхимд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Энэ тухай тэрбээр 'Гуравдугаар сарын 12-ны өдөр “C-1 телевизийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо би 'шүүх засаглал ялзраад байна” гэдэг асуудлыг ярьсан. Хариуд нь Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын дээд шүүх эмзэглэж, мэдэгдэл гаргасан. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгч нарын Хөрөнгө орлогын мэдүүлгийг гаргаж тавьсан ч 30 минутын дараа буцаан хаасан. Эндээс хэд, хэдэн дүгнэлт хийж болно. Сарын гурван сая төгрөгийн цалинтай шүүгч нар яаж тэрбумаас давсан орлоготой болов. Жилийн цалингаа хуримтлуулахад тэрбумын орлоготой болж чадах уу.

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гэмт хэргийн шинж чанартай мэдээллээ ил болго гэсэн. Энэ нь “Таван настай хүүхдийнх нь дансанд 500 сая, нэг тэрбум төгрөгийн хадгаламжтай шүүгч байна” гэдэг яриатай холбоотой юм. Энэ асуудлыг албажуулаад өнөөдөр Улсын ерөнхий прокурорт хүргэнэ. Хүүхдийнх нь нэр, дансыг ил болгохгүй. Хүүхдийн эрхийн тухай олон улсын конвенцид Монгол Улс нэгдэн орсон байдаг.

Харин тэр шүүгчийн дансыг шалгах ёстой. Ашиг сонирхолын зөрчилтэй мэдээллийг Улсын ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газар шалгах ёстой.

Хоёр дахь асуудал бол 2010-2012 оны хоронд Ашигт малтмалын хэрэг эрхлэх газраас хүчингүй болгосон лицензийг эргээж сэргээх шийдвэр гаргасан 22 шүүгч, түүнтэй хамаарал бүхий этгээдүүдийн хөрөнгийн хөдөлгөөнийг шалгах ёстой. Нийт 36 аж ахуйн нэгжтэй холбоотой лицензийн асуудал хөндөгдөж байгаа. Бид компанийн нэр ус, шийдвэр гаргасан шүүгч нарынх нь нэртэй хавсаргаж бичсэн байгаа. Үүнийг шалгуулна. Ингэхдээ 2018 он хүртэлх лицензтэй холбоотой асуудлыг шалгуулна. Өргөтгөсөн шалгалт хийж, эргэлзээг тайлах ёстой. Яагаад төрд хохиролтой байдлаар шийдвэрлэсэн юм бэ гэдэгт хариулт өгөх ёстой.

Бидний судалснаар бол лиценз эзэмшигч нь мэдэгдлийг гардаж аваагүй байсан гэсэн үндэслэлээр ихэвчлэн лицензийг нь сэргээсэн байдаг. Тайлбар гаргагч нь “Намайг Сингапурт амьдарч байхад лиценз цуцалсан” гэдэг ч юм уу. Захиргааны хэргийн шүүх нь мөн төлбөр төлөх хугацаанд гадаадад байсан зэрэг үндэслэлүүдээр лицензүүдийг нь сэргээсэн практик маш их байгаа. Сүүлдээ бүр Ашигт малтмалын газар шүүхийн шийдвэр үндэслэхгүй лицензийн эрхийг сэргээсэн практик бий болсон. Ийм учраас ашигт малтмалын 36 лицензийг сэргээсэн 22 шүүгчтэй холбоотой хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгаж өгөх хүсэлтийг Улсын ерөнхий прокурорт гаргаж байна” гэлээ.

Мөн тэрбээр

Түүнчлэн Эдуард Сүрэнгийн нэхэмжлэлтэй  1921 дугаартай шийдвэр гаргасан шүүгч болон бусад холбогдох албан тушаалтнуудтай холбогдох хэрэг бүртгэл нээж, шалгаж өгөх хүсэлтийг Улсын ерөнхий прокурорт гаргаж байна гэлээ. Э.Сүрэн нь Төрийн банкнаас 32.855 ам.долларын гаргуулахаар болоод байгаа аж. Шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр энэ асуудал нь очсон. Хэрвээ энэ шийдвэр хэрэгжвэл Төрийн банкны хэдэн мянган хадгаламж эзэмшигч хүнд байдалд орно. Монголын банк санхүүгийн салбарт хямрал үүснэ. Бид шударга ёсны асуудал ярьж байгаа” гэсэн юм.\

Эх сурвалж: News.mn

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү