Төв аймагт он гарсаар ахуйн гал түймэр 11 гарчээ


7 жил

Төв аймагт он гарсаар обьектын гал түймэр 11 удаа гарч иргэд байгууллагат 20 гаруй сая төгрөгийн хохирол учирчээ. Мөн малын гоц халварт шүлхий өвчний гурван тохиодол гарч, одоогоор намжмал байдалд шилжсэн талаар албаныхан тайлбарлав.

Хамгийн гол нь иргэд өөрсдийн сонор сэрэмжгүй байдлаас болж ахуйн гал түймэр болон ой хээрийн түймэр гардаг тул ямагт сонор сэрэмжтэй байхыг анхааруулсан юм.

Дашрамд дурдхад 2016 онд ахуйн гал түймэр 14 суманд 36 удаа гарч 205.4 сая төгрөгийн хохирол учирч байсан бол өнгөрсөн  онд 17 суманд 31 удаа гарч 116.3 төгрөгийн хохирол иргэн аж ахуй нэгжид учирчээ.

Тиймээс айл өрх бүр ахуйн гал түймрээс сэргийлж өөрсдийнхөө аюулгүй байдлыг хангах ёстой бөгөөд албан байгууллагууд гал унтраах техник, галын хор, аюулгүйн гарцийн маршрут зэргийг заавал гаргах ёстойг аймгийн онцгой байдлын газраас анхааруулж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү