ТОСК-ийн дутуу барьж орхисон орон сууцнуудыг Хөгжлийн банк санхүүжүүлэхээр боллоо


7 жил

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хөгжлийн банкны зээлээр ТОСК-ийн барьж байсан орон сууцнуудыг тус банкинд шилжүүлэх шийдвэр гаргажээ. Энэ талаар Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан мэдээлэл хийлээ. Тэрээр “ТОСК хариуцан бариулж байсан зарим орон сууцыг Хөгжлийн банк үргэлжлүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргалаа.

Улаанбаатар хотын “Буян-Ухаа-2” хороололд баригдаж байгаа есөн давхар, 18 блок барилга бүхий 972 айлын орон сууц, Говь-Алтай, Дундговь, Орхон, Хөвсгөл аймагт барьж байгаа орон сууцыг өмнө нь Хөгжлийн банкны санхүүжилтээр барьж байсан. Гэвч бүрэн дуусаагүй.

Нийтдээ 54.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Хөгжлийн банкнаас гаргах юм. Эдгээр барилгыг энэ оны арваннэгдүгээр сард барьж дуусгана гэж төлөвлөсөн” гэлээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү