Монголын оюун ухааны академийн нэрэмжит “Human Calculator-2018” цээж бодолтын тавдахь удаагийн тэмцээний сүүлийн шатны шалгаруулалт өнөөдөр болж, аваргуудаа тодрууллаа.
Тус тэмцээнд урьдчилсан шатанд өрсөлдсөн Улаанбаатар хот болон Дархан-Уул, Хөвсгөл, Сэлэнгэ, Орхон аймгийн 500 гаруй сурагчдаас шалгарсан шилдэг 80 тамирчин “8-аас доош нас” болон “9-12 нас” гэсэн хоёр насны ангилалд “10 оронтой 10 тооны нийлбэр”, “8 оронтой 2 тооны үржвэр”, “Хүн хуанли” болон “Флаш анзан” төрлүүдээр өрсөлдөж шилдгийн шилдгүүдээ тодруулжээ.
Өнгөрсөн жилүүдэд тамирчид зөвхөн “Флаш Анзан” буюу маш богино хугацааны давтамжтай дэлгэцэн дээр гарч ирсэн олон тооны нийлбэрийг алдаагүй бодох чадвараараа өрсөлддөг байсан бол энэ удаа олон улсын тэмцээний стандарт бусад төрлүүдийг нэмж оруулсан байна.
Энэ удаагийн тэмцээний үнэмлэхүй аваргаар “9-өөс дээш нас”-ны ангилалд өрсөлдөн төрөл тус бүрт медаль хүртсэн Д.Хүслэн нь цээж бодолтоор хоёр жил тууштай хичээллэн өнгөрсөн жилийн аваргуудыг ялж тэргүүлжээ.
Тэмцээний наймаас доош насны ангилал:
10 оронтой 10 тооны нийлбэр
1. М.Буянжаргал (Хөвсгөл) – 12/8/ бодлого
2. У.Хан-Эрдэнэ (Улаанбаатар) – 12/4/ бодлого
3. Б.Төвшиндалай (Улаанбаатар) – Хүрэл 12/3/ бодлого
8 оронтой 2 тооны үржвэр
1. Г.Пүрэвбат (Улаанбаатар) – 5 бодлого
2. У.Хан-Эрдэнэ (Улаанбаатар) – 4 бодлого
3. М.Дөлгөөн (Улаанбаатар) – 1/74/ бодлого
Флаш Анзан
1. Б.Хонгорзул (Хөвсгөл) – 6310.27 оноо
2. М.Буянжаргал (Хөвсгөл) – 5093.72 оноо
3. Б.Мөнхчимэг (Улаанбаатар) – 3982.63 оноо
Хүн Хуанли
1. М.Буянбадрах (Улаанбаатар) – 46 өдөр
2. Б.Хан-Эрхэс (Улаанбаатар) – 36 өдөр
3. У.Хан-Эрдэнэ (Улаанбаатар) – 17 өдөр
9-12 насны ангилалд:
10 оронтой 10 тооны нийлбэр
1. Д.Хүслэн (Улаанбаатар) – 32 бодлого
2. Б.Итгэлмаа (Сэлэнгэ - Зүүнхараа) – 31 бодлого
3. Б.Биндэръяа (Улаанбаатар) – 29 бодлого
8 оронтой 2 тооны үржвэр
1. Б.Итгэлмаа (Сэлэнгэ - Зүүнхараа) – 11 бодлого
2. Б.Биндэръяа (Улаанбаатар) – 9/96/ бодлого
3. Д.Хүслэн (Улаанбаатар) – 9/94/ бодлого
Флаш Анзан
1. Д.Хүслэн (Улаанбаатар) – 8627.01 оноо
2. Э.Бумдарь (Хөвсгөл) – 8565.79 оноо
3. М.Гунгаадорж (Хөвсгөл) – 8293.68 оноо
Хүн Хуанли
1. Д.Хүслэн (Улаанбаатар) – 181 өдөр
2. Б.Биндэръяа (Улаанбаатар) – 160 өдөр
3. Б.Энхлүүн (Улаанбаатар) – 133 өдөр