Хан-Уул дүүрэгт байрлах Нисэхийн 34, 35 дугаар байруудыг нурааж дахин төлөвлөлтөд хамруулна гэж УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан тойргийнхоо сонгогчидтой уулзах үеэрээ мэдэгдлээ. Өчигдөр буюу гуравдугаар сарын 25-нд Б.Энх-Амгалан гишүүн тойргийнхоо сонгогчидтой уулзахдаа ийнхүү мэдэгдээд зогсохгүй 150 ортой амбулатори эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээг хангахын тулд шинэ барилга, өргөтгөл барихаар төлөвлөж байгаа гэдгийг ч танилцуулсан байна. Нэр дурдсан байруудыг хэдийгээр нураах болон оршин суугчдын амьдрах байрны асуудлыг хэрхэн шийдэх нь хараахан тодорхой болоогүй байгаа аж.
