Өчигдөр орой НӨАТ-ийн хоёрдугаар сард хэвлэгдэн бүртгэгдсэн сугалааны азтангууд тодорлоо. Уг тохиролд нийт 16063 азтан тодорсон байна. Үүнээс 14394 азтан тавин мянган төгрөг, 10 сая төгрөгийг нэг азтан, таван сая төгрөгийн 14 азтан, 144 азтан нэг сая төгрөгийг тус тус хожжээ.
Харин үндсэн сугалааны азтан болон супер сугалааны азтангууд тодроогүй юм. Ингэснээр дөрөвдүгээр сарын 15-нд болох дараагийн тохирлын супер шагналын дүн 100 сая төгрөг болж өслөө.