Гудамж талбай , далан шуудуу сэргээн засах ажил өрнөж байна


7 жил

    Цаг агаарын огцом дулааралтай холбоотойгоор Сүхбаатар дүүргийн 15-20 хорооны 117 айл шар усны үерт өртсөн нөхцөл байдалтай байгаа. Цаашид цаг агаарын хувьд илүү дулаарах мэдээтэй байгаа тул дахин болзошгүй үерээс урьдчилан сэргийлэх ажлыг дүүргийн Онцгой комиссоос шуурхай зохион байгуулжээ. Өчигдөр /03.23/ үерт өртсөн хороодын гудамж талбай, далан шуудуу, сувгийг цэвэрлэх, дахин ухах, авто замыг нөхөн сэргээх, шинээр шугам хоолой тавих ажлуудыг хийж эхэлсэн байна.

Тодруулбал, 15 дугаар хороонд 5 метр ус зайлуулах төмөр хоолой, 2 машин дайрга, 16 дугаар хорооны 4 айлын усыг соруулж, 17 дугаар хороонд 76 метр бетонон хоолой тавьж, 1000 гаруй метр газрын шуудууг ухаж, 6 машин дайрга, 18 дугаар хороонд 20 метр төмөр хоолой, 14 машин дайрга асгаж, 300 метр газарт суваг гаргах, 20 дугаар хороонд 10 метр төмөр хоолой суурилуулах зэрэг ажил тус тус хийгдэж байна.

Мөн 16 дугаар хорооны Тоосгоны эцсийн эвдэрсэн авто зам, 20 дугаар хорооны Бэлхийн авто замын засварыг нийслэлийн Автозамын хөгжлийн газар хариуцан гүйцэтгэх юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү