Паркын зүүн талд барих гүүрэн гарцны тухай хэлэлцэж байна


7 жил

"ЗЦГ-ын ойролцоо гүүрэн гарц барих"  төслийн ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай  асуудлыг хэлэлцэж байна.

Энэхүү бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулаад дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн зүүн тал буюу Олимпийн гудамжны авто замын хөдөлгөөнийг нэг жил зургаан сарын хугацаатайгаар хаахаар болсон юм.

Өөрөөр хэлбэл, Home Plaza-аас Үндэсний Соёл Амралтын хүрээлэн өнгөртөл хаана. 13-р хорооллын дунд замыг хаахгүй юм байна.

Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр Их Монгол улсын гудамж руу буух "Замын цагдаагийн газрын ойролцоо баригдах гүүрэн гарц" барих ажлыг 2017 оны тавдугаар сарын 31-нд эхлүүлсэн билээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү