Засгийн газрын бондыг Хөрөнгийн биржээр арилжаалж эхэлсэн. Энэ нь компаниудын хувьцаа болон цаашдаа IPO хийхээр төлөвлөж буй компаниудад нэг талаараа эрсдэл учруулдаг байна.
Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай энэ талаар “Засгийн газрын бонд бол хөрөнгийн биржээр арилжаалагддаг бүтээгдэхүүн. Харин бусад бүтээгдэхүүнд халгаатай эсэх нь тухайн компаниасаа хамаарна. Засгийн газрын үнэт цаас Хөрөнгийн биржээр худалдаалагддаг байснаа 2012-2014 онд түр завсардсан. Сүүлийн үед арилжаалагдсан тоо хэмжээ нь нэмэгдсэн. Өнгөрсөн онд л гэхэд 772.5 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн. Энэ нь жижиг хөрөнгө оруулагчдын хөрөнгийн зах зээлд орох сонирхлыг нэмэгдүүлнэ” гэв.