Нийслэлийн хөрсний 88 хувь нь бохирджээ


7 жил

Манай улс жилд нийт 780-800 мянган тонн хог хаягдал гаргадагийн 50 орчим хувь нь  нийслэлийн иргэдийнх. Өвлийн цагт гэр хорооллын иргэд хог, угаадсаа ил задгай асгаж хаях нь их байдаг. Хан-Уул дүүрэгт хүнд металлын элемент болох хром, хар тугалга, цайрын бохирдол ихтэй байгаа бол Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт амоны буюу шивтрийн хөрсөн дэх агууламж нэмэгдсээр байна.

Харин Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт хөрсөн дэх сулфатын бодис их гарчээ. Хөрсний бохирдлыг нянгийн, хүнд металлын, органик, амоны буюу шивтрийн, сулфатын агууламжтай гэж ангилдаг. Газарзүйн хүрээлэнгээс хөрсөнд хийсэн шинжилгээгээр нийт дээжийн 88 хувь нь нянгийн бохирдолтой буюу хөгц мөөгөнцөр илэрсэн байна.Дээрх шинжилгээг хийхдээ 136 цэгийн хөрсний дээжээс авч шинжилжээ.

Эсрэгээрээ нийт нутгийн бэлчээрийн 90 хувь нь доройтолд орж эргэж сэргэх магадлал тааруу, нийт хөрсний таван хувь огт сэргэхгүй гэх судалгааг холбогдох байгууллага гаргасан байна. Харин 26 хувь нь дунд зэрэг, 20 хувь нь сул зэрэглэлийн цөлжилттэй.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү