Дамаск үүлдрийн сүүний ямаа

Дамаск үүлдрийн сүүний ямаа


7 жил

   Содон төрхтэй энэ ямаа нь сүүний чиглэлийн үүлдрийн цөөхөн ямааны нэг гэнэ. Дамаск үүлдрийн ямаа нь зөвхөн сүүний чиглэлээр бус бас мах болон арьс ширний чиглэлээр өсгөдөг аж. Уг үүлдэр нь урт хөл, урт хүзүү, жижигхэн толгойтой биерхүү байдаг онцлоготой. Эм ямаа нь том дэлэнтэй, эр ямаа нь том төмсөгтэй, чих нь доошоо урт унжсан эвэр багатай өвөрмөц хэлбэрийн толгойтой. 

Тэр ч бүү хэл 2010 онд Саудын Арабын “Хамгийн сайхан ямаа нэртэй“ тэмцээнд Кахр /Qahr/ нэртэй Дамаск үүлдрийн ямаа түрүүлж байсан байна.

Дамаск үүлдрийн ямаа нь Чами, Алеппо, Халеп, Балад, Дамаскен хот орчимуудад амьдардаг бөгөөд мөн түүнчлэн Турк, Лебанон, Иордан, Изриал, Палестины нутагт өсгөж үржүүлдэг юм байна.

Эх сурвалж : Дэлхийн фото танин мэдэхүй

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү