Гамшгаас хамгаалах ажлын хэсгийн ээлжит шийдвэрүүд гарлаа


7 жил

Сүхбаатар дүүргийн Онцгой комиссын гишүүд өндөржүүлсэн байдалд шилжин шар усны үерт өртсөн, цаашид өртөж болзошгүй 15-20 дугаар хороодод ажиллаж байна. 

Өнөөдөр комиссын гишүүд 5 баг болон хуваагдаж үерт өртсөн айл өрх, гудамж талбай, далан шуудуу, авто замын нөхцөлд байдалд үнэлгээ хийж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг хурлаараа хэлэлцэн нэгдсэн шийдвэрүүдээ гаргалаа. 

Маргааш буюу 03.23-ны өдрөөс нийслэл болон холбогдох байгууллагуудад мэдээлэл хүргэх, далан суваг, шуудууг сэргээн засах, сэтлэх, хаалт далан барих, бүтээн байгуулалтын ажлууд хийгдэнэ. 


Мөн ард иргэд маань болзошгүй гамшиг ослоос сэргийлж, зөвшөөрөлгүй, үер усны эрсдэлтэй бүсэд буухгүй байх, өөрийн гэр, хашаагаа усанд автахаас хамгаалахаас гадна нийтийн эрх ашгийн төлөө суваг шуудууны гольдролыг өөрчлөхгүй байхыг анхааруулж байна.

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИС

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү