“Хөдөлгөөнт оффис " хороодод ажиллаж байна


7 жил

Сүхбаатар дүүргийн Засаг даргын санаачилгаар нийслэлийн хэмжээнд анхлан хэрэгжиж байгаа “Хөдөлгөөнт оффис”-ийн үйл ажиллагаа хоёр дахь жилдээ амжилттай ажиллаж байна.

 

Дүүргийн Засаг даргын зөвлөх П.Мөнхбаяр, Засаг даргын орлогч Ц.Шижир, П.Давхарбаяр нараар ахлуулсан хоёр баг 1-4, 11-14 дүгээр хороонд тус тус ажиллав.

Багийн бүрэлдэхүүнд дүүргийн ЗДТГ-ын бүх хэлтсийн дарга нар, Засаг даргын дэргэдэх Татвар, Нийгмийн даатгал, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээ, Боловсрол, Замын цагдаагийн хэлтэс, Газрын алба болон хог тээврийн компанийн холбогдох мэргэжилтнүүд оролцож, төрийн үйлчилгээтэй холбоотой иргэдийн асуултад хариулт өгч, санал хүсэлтийг нь хүлээн авлаа.

Дараагийн удаа “Хөдөлгөөнт оффис” 5-7, 15, 17, 19 дүгээр хороонд тус тус ажиллана гэж Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.  

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү