Хөлбөмбөгийн дэлхийн аваргын цом дэлхий нийтээр аялаж яваа бөгөөд энэ өдрүүдэд Франц улсад айлчлан явна. Ёслолын ажиллагаанд 1998 оны дэлхийн аварга тоглогч Марсел Десайли тэргүүтэй зочид оролцжээ. Харин маргааш Герман улсад айлчлах юм байна.
2018.01.23-нд Шри Ланкын нийслэл Коломбо хотоос гараанаасаа гарч 6 сарын 3-нд ОХУ-ын нийслэл Москва хотод бариандаа орсоноор дэлхийн 53 улс, 91 хотоор аялах аялал дуусах юм. ДАШТ-ий алтан цом эх оронд маань 2018.04.23-нд ирэх хуваарьтай байгаа.