“Бид мөрөөдөлд хайртай” уран илтгэлийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа


7 жил

Нийслэлийн Нийгмийн Ардчилал МОХ болон Амар сургалтын төвтэй хамтран Уран илтгэлийн аварга шалгаруулах тэмцээнийг “Бид мөрөөдөлд хайртай” сэдвийн дор зохион байгууллаа.  Тус тэмцээний ерөнхий шүүгчээр Ц.Амарсанаа шүүгчээр Ч.Сайхнаа, Б.Учралбаяр, Т.Нарандэлгэр, Б.Цэрэнчимэд, Г.Батнасан нар ажилласан байна.

Тэмцээнийг нээж Нийслэлийн иргэдийн хурлын Төлөөлөгч, Бүлгийн дарга С.Мөнхчулуун үг хэлж амжилт хүслээ.

100 гаруй оюутан, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагч нар оролцсон бөгөөд Тэргүүн байранд МУИС-ийн оюутан н.Сүхбат, Дэд байранд Б.Дорж, Гутгаар байранд Б.Өсөх-Идэр тус тус орсон байна.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү