Урин цаг ирж, газар гэсч байгаатай холбогдуулан олон улсын чанартай болон тусгай зориулалтын автозамын бүрэн бүтэн байдлыг хамгаалах зорилгоор хөдөлгөөнд оролцож байгаа ачааны автомашинуудад хяналт тавьж эхэлжээ. Мөн Сэлхийн чиглэлд авто зам дагуу шар усны үер бууж, зам эвдэрсэн учраас энэ чиглэлд нийтийн тээврийн хөдөлгөөнийг түр хязгаарлаад байна.
