“Дүнжингаравын хурд-2018" хаврын морин уралдаан өчигдөр Говьсүмбэр аймгийн Баянтал суманд зохион байгуулагдсан. Уралдааны талбай хуурайшилт, тоосжилт ихтэй учраас өлий цөмрөх, салхинд цохиулах зэрэг шалтгаанаар есөн хүүхэд мориноосоо унаж гурав нь эмнэлэгт хүргэгджээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Шадар сайд Ө.Энхтүвшинд үүрэг өглөө. Дүнжингарав морин уралдааныг зохион байгуулах үеэр гарсан зөрчил дутагдалд яаралтай дүгнэлт хийж, хууль болон Засгийн газрын тогтоол зөрчсөн бол холбогдох хүмүүст хариуцлага тооцохыг үүрэгдлээ. Бэртэж гэмтсэн хүүхдүүдэд шаардлагатай эмчилгээг яаралтай хийхийг даалгалаа.