Энэ бол Гранд Каньон бус Монгол улсад орших Хэрмэн цав

Энэ бол Гранд Каньон бус Монгол улсад орших Хэрмэн цав


7 жил

   Та дээрх зургийг хараад АНУ-ын Колорода мужийн Гранд Каньон гэж бодож магадгүй. Тэгвэл зураг дээрх газар нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвөөс баруун хойш, Тосон бумбын баруун хойд салбар болох Шариг, Шаригийн Сондог уулын баруун хойд бэлийн үзүүр 1000м өндөрт орших Ингэн хөөврийн говь руу хандсан 10 гаруй км үргэлжилсэн, 100-200м гүнзгий, их ганга жалгатай мөргөцөг бүхий Хэрмэн цав гэдэг газар юм.

Хэрмэн цав нь үлэг гүрвэлийн олдвор ихтэй, хонхор маягийн газар бөгөөд төөрөх магадлал өндөртэй, зундаа +60 хэм халдаг тул "Үхлийн цав" гэж ч бас нэрлэдэг байна.

Эх сурвалж: Дэлхийн фото танин мэдэхүй

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү