Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүхийн баруун аймгуудад ажиллах албан томилолт Ховд аймгийн Ховд хотоос эхэллээ Өнөөдөр Ховд аймгийн ЗДТГ-ын ажилчид, иргэдтэй уулзалт хийнэ. Мөн аймгийн Нэгдсэн эмнэлэг, Онцгой байдлын алба, Ховд их сургуулийн үйл ажиллагатай тус, тус танилцана

Баян-Өлгий, Увс аймагт ажиллахдаа иргэдтэй уулзаж, малчдын хотонд зочилж, төрийн захиргааны байгууллагуудын өдөр тутмын үйл ажиллагааны явцтай газар дээр нь танилцаж, зарим тулгамдсан асуудлыг шийдвэрлэнэ. гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.