Эдгээр солонгорон харагдах сарнайг фотошопоор янзлах, усан будгаар будаагүй амьд сарнай юм. Голландын цэцэгчин бизнесмэн Петер Ван де Веркен нь өөрийн найзуудын хамт олон жил хөдөрмөрлөн туршиж үзсэний эцэст Rainbow rose сарнайны сортыг анх гаргаж авчээ.
Сарнайны олон өнгийг гаргаж авахад маш хүнд байдаг бөгөөд сарнайны өнгө давтагддагүй гэнэ. Тиймээс энэ сарнайг зөвхөн баглаа болгох эсвэл хатаасан хэлбэрээр худалддаг аж. Уг сарнай цэцгийн диаметр нь 13см, ишний урт нь 60-100 см байдаг ба 12 ширхэгтэй баглаа нь £50 үнэтэй зарагддаг байна. Мөн солонгон сарнай нь валентины баярын хамгийн гүйлгээтэй барааны нэгд тооцогддог.
Эх сурвалж: Дэлхийн фото танин мэдэхүй
Ж.Дөк